kk
Books
Оуэн Джонс

Эндүүрэл

Меган бол ер бусын мэдрэмжтэй арав орчим насны охин бөгөөд чадварыг нь ойлгож туслах хэн нэгнийг хайж байгаа … боловч тийм хүн олдоогүй л байна
“Эндүүрэл” бол гэрийнхнийхээ хэний ч хийж чадахгүй зүйлийг өөрөө хийх чадвартай гэдгээ улам бүр ухаарч буй, түүний сургуулийн зарим найзууд нь ч адилхан ер бусын чадвартай гэж ярьдаг охины тухай богино өгүүллэг юм. Охиныг Меган гэдэг, одоогоор тус эхний номонд арван хоёр настайгаар гарна. Меганд шийдвэрлэх боломжгүй мэт хоёр асуудал тулгардаг. Эхний асуудал нь түүний ээж охиныхоо нуугдмал авьяаснаас айж, түүнд туслах нь бүү хэл түүнийг нь хориглож урамыг нь хугалдаг, хоёр дох асуудал нь тэр өөрийн ер бусын чадвараа хөгжүүлэхэд нь туслах багш олдохгүй байгаа явдал юм. Эдгээр асуудлыг ээжтэйгээ ярилцах гэж тэр хичээдэг боловч ээж нь төвөгшөөсөн хариу өгдөг бөгөөд аавдаа хэлж төвөг уддаггүй, ээж нь зөвшөөрөхгүй гэдгийг мэдэж байгаа учраас эцэст нь тэр ээжийнхээ талд орохоор болжээ. Меган ээжтэйгээ ярилцаж тохироогүй ч бие биенээ ойлгох холбоо байгааг мэдэрдэг. Ийм холбоо бүх ээж охин хоёрт байдаг холбоо байж болох ч манай хоёрын холбоо илүү дотно ч байж болно. Меган ч өөрийгөө сайн ойлгоогүй байгаа болохоор хэн хэлж чадах билээ дээ? Меганы мэдэж байгаа зүйл бол түүний ээж арваадхан насны охины хүсдэг хайрт ээжийн дүрдээ орохгүй байгаа юм шиг санагдаад байгаа бөгөөд ийм хүсэл нь түүнийг түгшээж байна уу, үгүй юу, тэр итгэдэг хүнтэйгээ ярилцах хэрэгтэй байна. Меган ээждээ ер бусын байдлаас нь айх айдсаа даван туулах цаг хугацаа өгөхөд бэлэн байлаа. Тэр хүлээж чадна, тэр ч байтугай түүний аав нь мэдээгүй ч түүний нууцаар үйлддэг хүчирхийллүүдийг нь ч тэвчиж чадна. Ядаж л өнөөдрийн энэ байдлаа тэвчиж хэлэхгүй байж чадна. “Эндүүрэл” бол Меган ер бусын, сэтгэхүйн чадвараа хэрхэн цааш хөгжүүлэхийг ойлгоход нь туслах хүмүүсийг олсон тул өөрийгөө цааш улам хөгжүүлж буй тухай өгүүлсэн хорин гурван богино өгүүллэгийн эхнийх нь юм. Түүний хувьд зөвхөн юу хийх болон яаж хийх талаар бодоод зогсохгүй онцгой ур чадвартаа ямар зорилго тавихаа бодох ёстой. Меган бол сайн охин тул хүч чадлаа сайн сайханд ашиглах хандлагатай болох нь ойлгомжтой мэт санагдаж байсан ч мэдэж байгаа зөв зүйлээ хийх нь үргэлж амар байдаггүй. Меганы тухай эдгээр түүхүүд нь ер бусын, гоц сэтгэлийн хүчийг сонирхдог, арваас дээш настай хүмүүст сонирхолтой байх болно
55 printed pages
Copyright owner
Tektime
Original publication
2021
Publication year
2021
Publisher
Tektime
Translator
Erkhembayar
Have you already read it? How did you like it?
👍👎
fb2epub
Drag & drop your files (not more than 5 at once)